24 цагийн дуудлагын жолооч танд ямар нөлөөтэй

Үйлчлүүлэгчид ямар нэгэн асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд болон хэрэгцээндээ нийцүүлэх үүднээс шаардлагатай үед дуудлагын төв рүү залгадаг . 

Энэ төрлийн бизнесийн гол зорилго нь үйлчлүүлэгчдийг үр ашигтай, аюулгүй, цаг тухайд нь хүргэж өгдөг мэргэжлийн хүн юм. Тээврийн хэрэгслийнхээ цэвэрлэгээг тогтмол хийх,  замын нөхцөл байдалд тулгуурлан маршрутаа төлөвлөж чаддаг.

24 цагийн дуудлагын жолооч
24 цагийн дуудлагын жолоож – Төгөлдөр сервис

Хэд хэдэн шалтгаануудыг дурдвал:

  1. Холын замд урт хугацаагаар явах бол та жолоочтой байх хэрэгтэй.

Энэ нь таны эрүүл мэнд, амь нас, ажил хэрэгээ гүйцэлдүүлэх сайхан боломж юм.

  1. Байгууллагын жолоочтой гэрээ хийн хүүхдүүдээ сургууль, цэцэрлэг, дамжаанд нь хүргэх.

Энэ нь таны ажилаа санаа зоволтгүй хийх, замын бөглөрөлийг шийдэх боломж юм.

  • Найз нөхөд албан байгууллагын баяр ёслол арга хэмжээний дараа жолооч дуудан хүргүүлэх

Энэ нь таны болон бусдын амь нас, эд хөрөнгийг аюулаас аврах болно

  • Мөн жолооч болон байгууллагатай гэрээ хийн хүргэлтийн үйлчилгээ явуулах боломжтой.

Таны бизнес нэр хүндтэй байх ба түүнчлэн таны цаг завыг хэмнэхэд 24 цагийн дуудлагын жолооч туслах боломжтой.

Хамгийн орчин цагийн шийдэл бол дуудлагын жолоочийг хаанаас ч дуудах боломжтой бөгөөд хаана хүрэх газраа хэлхэд үйлчлүүлэгчийн байгаа газрын үүднээс ачаа бараа болон авч явах зүйлсийг нь өргөн машиндаа хийгээд хүргэх газар нь саадгүй хүргэж өгнө. Мөн үйлчлүүлэгчийн цаг завыг хэмнэх үүднээс дуудсан хугацаанд хамгийн ойр байгаа жолоочийг явуулдаг. Өвлийн хүйтэнд хүүхэдтэй ээжүүдийн хувьд дуудлагын жолооч дуудсан нь хэрэгцээнд их нийцдэг. Ингээд дурдаад байвал сайн тал их шүү. Мөн туршлагатай жолооч нарын хувьд ажлын хажуугаар нэмэлт орлого олох боломжтой байдаг. Өдөр болон шөнийн ээлжээр хамтарч ажилладаг хүмүүс ч их байдаг. Тэгэхээр танд дуудлагын жолооч хэрэгтэй бол албан ёсны байгуулагатай гэрээлэн ажиллаж байгаа хүмүүсийг сонгох нь танд болон таны эрх зүйн хувьд нэн чухал юм.

Хамгийн энгийн жишээ: Та утсаа такинд мартаад буувал олох боломжтой гэсэн үг. Тиймээс замын унааг сонгохоос илүүтэй цаг заваа төлөвлөөд дуудлага дуудах нь илүү олон талын давуу талтай юм. Танд үйлчилгээ нь таалагдсан бол та өөрийн найз нөхөд гэр бүл, ажлын нөхөддөө санал болгоорой. Энэ нь та тэдний хувьд аюулгүй байх, найдвартай нөхцөл байдлыг бий болгож байгаа сэтгэлийн гүүр юм шүү. Бие биедээ сайныг түгээе.

24 цагийн дуудлагын жолооч таны найдвартай түнш!

Pin It on Pinterest

Share This