дуудлагын жолооч сайн жолооч
дуудлагын жолооч сайн жолооч

Сайн бэлтгэгдсэн жолооч нар хүн бүрийн явах замыг илүү аюулгүй байхад туслаж чадна. Үүнээс гадна тэд бизнес болон байгууллагуудад сайн үнэ цэнийг бий болгодог. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаархи сүүлийн үеийн мэдлэгтэй байхаас гадна замын аюулаас урьдчилан сэргийлэх, бизнесийг хохирол болон хариуцлагаас аврахад тусална. Жолооч гэдэг нь туршлагатай, найдвартай, найрсаг харилцаатай байхыг хэлнэ. Хариуцлагатай дуудлагын жолооч нь мэргэшсэн байхаас гадна, өөрийгөө өдөр тутамдаа хөгжүүлэх, суралцах хандлагатай байх хэрэгтэй. Энэ нь үргэлж мэдээ мэдээллээс хоцрохгүй байх, үйлчлүүлэгчийн сэтгэл зүй, зарим нэг харилцан ярианд чухал хувь нэмэртэй. Түүнээс гадна өөрийн хийж буй ажил мэргэжилдээ дуртай байх хэрэгтэй. Энэ нь жолоочийн урт хугацааны ажлыг хөнгөвчлөх, сэтгэл санааг тогтвортой байлгах давуу нөлөөтэй.

Жолоочийн ажлын бүтээмж нь байгууллага болон бизнесийн үйл ажиллагааг чанаржуулах хамтын ажиллагаа болдог. Тиймээс жолоочийн сэтгэл зүй, харилцаа, хувийн орон зайг мэдэрч тухайн асуудал үүссэн сэдлийг хянаж зөв эерэгээр зохицуулах, урамшуулах үйл ажиллагааг тогтмол явуулж байх хэрэгтэй. Мөн жолоочийн хариуцлагатай байх тал дээр тодорхой хэмжээний ажил үүргийн зааварчилгааг бэлдэн харилцан үйлчлэх тал дээр гэрээ байгуулан хамтран ажиллах нь байгууллага болон хувь хүнд илүү нээлттэй мөрдөх боломжтой чиглүүлэг болно.

Сайн жолооч байх хариуцлага нээлттэй харилцаа нь байгуулага, жолооч, үйлчлүүлэгч гурвын нягт уялдаа холбоо байдаг. Үйлчллүүлэгчийн хүсэл зорилго чухал ч гэсэн замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж болохгүй. Хэдий яарч байгааг мэдэж байгаач дүрэм зөрчих, үйлчлүүлэгчийн санаа бодолд шууд нөлөөлөхүйц санал тавьж болохгүй. Харин үйлчлүүлэгчид тохиромжтой, бөглөрөл багатай замын тэмдэглэл бодит харагдахууц траффикууд болон google map ашиглан боломжит үйлдлүүдийг харуулж санал дэвшүүлэх хэрэгтэй. Мөн түүнчлэн бага насны хүүхдээ дагуулан яваа үйлчлүүлэгчид зориулан хүүхдийн дотор муухай оргих, бөөлжих асуудал гаргаж болзогшүйг урьдчилан таамаглаж, уут болон сальфетик, гар ариутгагч, маск, гутал өнгөлөгч, сонирхолтой хэвлэл зэргийг бэлтгэн байршуулаарай. Сайн жолооч байсан танд баярлалаа. Алтан шар зам нь өлзийтэй байг!

Pin It on Pinterest

Share This