дуудлагын жолооч нэмэлт 1
дуудлагын жолооч нэмэлт 1

Аялалд явахдаа анхаарах зүйлс

Урин дулаан цаг ирж гэр бүл, найз нөхдөөрөө Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар тойрон аялахаар төлөвлөж байна уу? Аялалд гарахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулан аялалаар явахад анхаарах зүйлс болон юу бэлтгэх талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.

Аялалын төлөвлөгөөгөө гаргах

Хэзээ, хаашаа явах маршрут тодорхой байх хэрэгтэй. Энэ нь аялалд гарахаар бэлтгэж буй хүмүүс заавал анхаарч, шийдэх чухал зүйлсийн нэг юм. Хөдөө орон нутгаар аялах бол аль замаар явах, замдаа үзэж болох үзвэр болон байгалийн үзэсгэлэнт газрууд, дайран өнгөрөх хот, тосгодуудаа тэмдэглэсэн маршрут гаргаарай. Жишээ нь: Хөвсгөл нуур явах бол Амарбаясгалант хийд болон Булганы Уран тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх эсвэл Архангайгаар дайран Хоргын тогоо, Тэрхийн Цагаан нуур үзэх гэх мэтээр маршрутаа гаргаарай.

Төсөв гаргах, тооцоолох

Хэзээ, хаашаа явахаа шийдсэн бол төсөвөө тодорхой болгоорой. Бензин, амралтын газар, хоол, замдаа үзэх үзвэр зэрэгт хэдэн төгрөг зарцуулахаа нарийн төсөвлөж чадсанаар үргүй зардлаасаа сэргийлэх боломжтой.

Амралтын газраа урьдчилаж захиалах

Гадаадын гэлтгүй дотоодын жуулчид хөдөө орон нутгийн үзэсгэлэнт газруудаар маш их аялах болсонтой холбогдуулан амралтын баазууд онлайн урьдчилсан захиалга ихээр авдаг болсон. Зуны улирал аялал жуулчлалын ид улирал тул онлайн захиалгын систем ашиглан амрах газраа урьдчилан захиалсанаар та цаг хугацааны болон санхүүгийн эрсдэл үүрэхгүй байх нэг боломж юм.

Аялалд явахдаа анхаарах зүйлс

Машиндаа баглах хэрэгтэй зүйлс 

  • Жолооны үнэмлэх болон машины бичиг баримт
  • Машины даатгал болон бусад бичиг баримтууд
  • Машины запас дугуй
  • Машин засахад хэрэгтэй багажны хайрцаг – аян замд гарч байгаа үед машин засахад хэрэгтэй багажныхаа хайрцагыг байнга авч явж байгаарай. Ослын гурвалжин, дугуйны компоессор, данхрад, машин чирэгч зэргээ баглаарай.
  • Газрын зураг
  • GPS
  • Бэлэн мөнгө
  • Анхны тусламжийн хайрцаг – Хөвөн боолт, өвчин намдаагч, шархны лентээс гадна гүйлгэх, нарших, халуурахад хэрэглэх эмээр анхны тусламжийн хайрцагаа дүүргээрэй
  • Гар чийдэн
  • Шумуул болон шавьжны эсрэг тос
  • Усны сав – Машин дотроо гэнэтийн үед хэрэглэх усны нөөцтэй яваарай
  • Ариун цэврийн цаас болон нойтон салфетка

Замдаа уйдхааргүй явахад хэрэгтэй зүйлс 

  • Утас цэнэглэгч, USB оролтууд
  • Дууныхаа жагсаалтыг шинэчлээрэй – Гэр бүлээрээ дагаж дуулах боломжтой дуунуудаар жагсаалтаа шинэчлээрэй.
  • Зуны аялалаа зураггүйгээр төсөөлөх боломжгүй учир зургын аппаратаа аваарай
  • Урт аялалд гарах бол унших ном аваарай

Ачаанд заавалчгүй байх хэрэгтэй зүйлс 

  • Ариун цэврийн хэрэгслүүдээ хадгалах жижиг цүнх.
  • Нарны тос
  • Нойтон салфетка
  • Уруул өнгөлөгч
  • Сам
  • Үсний боолт
  • Шүдний оо, сойз, саван, шампунь зэрэг бусад ариун цэврийн хэрэгслүүд
  • Салфетка

Аяллын цүнхэндээ юу баглах вэ

  • Нарны шил
  • Хөнжил – Сэрүүн үед нөмрөөд явах эсвэл гадаа суухдаа дэвсэх нимгэн хөнжил баглаарай
  • Аяллын дэр
  • Халуун, хүйтэн барьдаг аяга
  • Тагтай усны сав
  • Дулаан хувцас – Бороо нэвтэрдэггүй куртик, дулаан өмд, цамц болон түрийтэй гутал зэргээ баглаарай
  • Алчуур
  • Углааш

Мартаж болохгүй жижиг зүйлс 

  • Хогны уут – Хол замд машинд явахад машинаа цэгцтэй байлгахын тулд мөн байгалиа бохирдуулахгүйн тулд хогны уут авж явахаа мартуузай
  • Замдаа идэх амттан – самар, чихэр, үзэм гэх мэт амны зугаа авч яваарай
  • Тонгорог – Жижиг хэрнээ олон багаж бүхий тонгорогоо мартуузай

Pin It on Pinterest

Share This