1.      Жолооны ард гар утас ашиглахгүй

2.      Суудлын бүсээ зүүх

3.      Замын хөдөлгөөний дүрмээ баримтлах

4.      Зогсоолын тоормос ашиглах

5.      Тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох

6.      Уусан бол бүү жолоод

За ингээд аюулгүйн зөвлөмжүүдтэй танилцъя.

1. Жолооны ард гар утас ашиглахгүй:

        Та жолоо барьж байхдаа утсаа ашигладаг уу?  Энэ нь таны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?  Оросын сэтгэл судлаач Анна Хенникинаны нэгэн ярилцлагандаа тэрээр замын хөдөлгөөнд оролцохдоо  утсаар ярих, утсаар оролдох нь жолоочийн хариу үйлдэл үзүүлэх  чадварыг 46%-р бууруулдаг /Английн  Тээврийн эрдэм шинжилгээний лабораториос гаргасан дүгнэлт/  гэж хэлсэн байдаг. Мөн ухаалаг утасны хэрэглээ нэмэгдэж, хүмүүс олон нийтийн цахим сүлжээнд их автах болсноор гар утаснаас болж гарах автомашины ослын тоо нэмэгдэж байна.  Энэ таны сэтгэл зүйд нөлөөлж хариу үйлдэл үзүүлэх боломжыг багасгаж байгаагаас үүсч байгаа юм. Жишээ нь:  Баяртай болон таагүй үйл явдал тохиолдсон мэдээ, мэдээлэл үзэж сонсох нь хүний сэтгэл зүйд шууд нөлөөлдөг  бөгөөд ийм тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох нь өөрт болон бусад замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигчидод эрсдэл үүсгэх гол шалтгаан болж өгдөг. Түүнчлэн харанхуйд утасны дэлгэцний хурц гэрэл замын үзэгдэх орчныг бууруулдаг байна. Энэ нь анхаарал сэрэмж алдах, ослын нөхцөл байдлыг тооцоолох, урьдчилан сэргийлэх боломжгүй болгодог сөрөг талтай. 

        Замын хөдөлгөөнд оролцох үедээ буюу жолоо барингаа утсаа ашиглах нь аюул эрсдэлийг үргэлж дагалдуулж байдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар буй. Тодруулбал, өнгөрсөн онд  жолооч анхаарал алдсанаас болж 538 удаагийн осол гарсан гэж“Монгол Улс дахь зам тээврийн осол зөрчлийн статистик үзүүлэлтийн эмхэтгэл”-д дурьджээ. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн  3.7-д “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг.

2. Суудлын бүсээ зүүх:

        Зам тээврийн осолд өртсөн 18-34 насны эрчүүдийн 65% нь аюулгүйн бүсийг зүүгээгүйн улмаас амиа алдсан судалгаа байдаг. Аюулгүйн бүсний талаарх бидэнд түгээмэл байдаг төөрөгдөл болон бодит байдлууд.

Төөрөгдөл1: Аваар ослын үед суудлын бүс биднийг өвтгөдөг. Бодит байдал: Ослын үед автомашины эд ангиуд зорчигч, жолоочид гэмтэл учруулж болзошгүй байдаг. Харин аюулгүйн бүс таны амыг аварч чадах цөөн хэдэн зүйлсийн нэг юм.

Төөрөгдөл 2: Пикап, жийптэй бол бусад машинаас илүү аюул багатай. Бодит байдал: Автомашины төрлийг үл харгалзан суудлын бүсийг зүүж явах нь аливаа аваар ослын үед амьд гарах хамгийн сайн ганц арга. Түүнчлэн пикап, жийптэй явж байгаад суудлын бүсээ зүүгээгүйн улмаас амиа алдсан тохиолдол жижиг суудлын тэрэгнийхээс их байдаг.

Төөрөгдөл 3: Арын суудалд сууж яваа зорчигч нар суудлын бүс зүүх шаардлага байхгүй. Бодит байдал: Машины арын суудалд сууна гэдэг нь суудлын бүс зүйхгүй байх шалтгаан болохгүй. 2020 онд арын суудалд сууж явахдаа осолд өртсөн зорчигчдын 58% нь суудлын бүсээ зүүгээгүйн улмаас амиа алдсан судалгаа байдаг.

Төөрөгдөл 4: Суудлын бүсийг зүүнэ гэдэг нь сайн дурын асуудал. Хувь хүний сонголт. Бодит байдал: Суудлын бүсийг ЗХД-ийн дагуу бүх зорчигч жолооч нар зүүх ёстой. Бүс зүүхгүй хөдөлгөөнд оролцох нь маш аюултай. Үүнээс болж автомашины ослын үед жолооч, зорчигч нар хүндээр гэмтэж, бэртэх цаашлаад амь насаа алдах эрсдэл маш өндөр байдаг. Таны амь нас аюулгүйн баталгаа суудлын бүсээ зөв зүүж хэвшихээс шалтгаална.

3.Замын хөдөлгөөний дүрмээ баримтлах

        Та замын хөдөлгөөнд оролцохдоо ЗХД-ээ хэр баримталдаг вэ? Нэгэн сонирхолтой баримтыг та бүхэндээ хүргэе. Жолооч нарын хамгийн их зөрчдөг замын хөдөлгөөний дүрмүүд.

–          Уулзвар гацаатай үед нэвтрэх /ЗХД-12.2/

–          Урсгал сөрж гүйцэж түрүүлэх /ЗХД-11.3, 11.4, 11.5/

–          Дохио өгөхгүй эргэх /ЗХД-9.7, 9.8, 9.9/

–          Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гүйцэж түрүүлэх /ЗХД-13.2-13.5/

Та дээрх дүрмүүдийг өөрсдийн санаатай болон санамсаргүй тохиолдлоор өдөр тутамдаа жолоо барьж байх үедээ гаргадаг. Энэ асуудал нь тухайн үедээ ямар нэгэн гэм хорыг танд учруулаагүй ч цаашдаа энэ үйлдэл давтагдсанаар түгжрэл, стресс, уур бухимдал үүсэгхээс гадна хамгийн том ослыг ч дагуулах эрсдэлтэй. Өнөөдрийн таны гаргасан нэг өөрийн болоод өрөөл бусдын амь насанд халтай байдаг.

4.Зогсоолын тормос ашиглах:

        Авто машины тоормосны системийг “Ажлын тоормос, Зогсоолын тоормос” гэж 2 ангилдаг. Ажлын тоормосны систем нь дөрөөний тусламжтайгаар автомашины хурдыг удаашруулах, хөдөлгөөнийг зогсоох үүрэгтэй байдаг бол харин зогсоолын тоормос нь гар хөшүүргийн тусламжтайгаар автомашиныг зогсож байгаа байранд нь хөдөлгөөнгүй барьж байх зориулалттай эд анги юм. Зогсоолын тоормос нь гол төлөв гар удирдлагатай байдаг учир гар тоормос гэж нэрлэх нь түгээмэл. Өгсүүр буюу уруу газарт зогсож байгаа автомашиныг өнхөрүүлэхгүйн тулд гар тоормосыг хэрэглэнэ. Үл мэдэг уруу газарт ч автомашин өнхөрөх аюултай байдаг учир автомашиныг зогсоолд тавих үедээ эндээс өнхөрөх болуу үгүй болуу гэж эргэлзэх хэрэггүйгээр зогсоолын тоормозыг хэрэглэж хэвших хэрэгтэй. Бид гэнэтийн аюул осолоос урьдчилан сэргийлж аюулгүйн байдлаа бүрэн хангаж байх нь жолооч хүний үүрэг билээ. Та эрэсдэлээс өөрийгөө урьдчилан сэргийлж хэвшээрэй.

5. Тээврийн хэрэгсэлийн бүрэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох:

       Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 10129 зам тээврийн осол бүртгэгдсэн. Үүнээс Техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан ослын 60 орчим хувь нь орон нутгийн замд бүртгэгддэг.Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдалтай холбоотой зөрчлийн тоо буурахгүй байгаа үндсэн шалтгаан нь жолооч, эзэмшигч, өмчлөгч нарын зүгээс өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлдэггүй, илт бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой. Таны туршлагатай ур чадвартай жолооч байхаас үл хамааран тэвээрийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдал таны амь насны баталгаа болох юм.

6.Уусан бол бүү жолоод:

Та согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа…………………..? Манай улсад нэг сая 350 мянга орчим жолооч байгаагаас сүүлийн 10 жилд 375 мянга буюу нийт жолоочийн (дөрвөн жолооч тутмын нэг) нь согтуугаар жолоо барьсан зөрчилд холбогдсон статистик байна. Согтуу үедээ жолоо барьсан жолооч нар “Айраг уусан, ганц пиво уусан, манай гэр энүүхэнд, эргээд орлоо” гэх нь элбэг энэ нь санаатайгаар бусдын амь насанд заналхийлж буй үйлдэл болохоо үл ойлгох. Хэнэггүй зангаасаа болж хүний амь нас эрүүл мэндийг хохироож  өөрөө ч хохирч үлдэх нь олонтой. Статистик  мэдээллээр, сүүлийн таван жилийн байдлаар согтуу жолоочийн балгаар 585 хүн зуурдаар амь насаа алдсан бол энэ оны 11 сарын байдлаар  95 хүн амь насаа алджээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд, цусан дахь спиртийн хэмжээ 0.19 хувиас их бол согтуугаар жолоо барьсан гэж үзэн торгож, жолоодох эрхийг нь хасдаг. Гэвч жолооны үнэмлэхгүйгээр ч  дахиад л согтуу жолоо барьж, зам дээгүүр явах хайхрамжгүй байдал засрахгүй байна.

Таны хайхрамжгүй үйлдэл олон мянган хүнийг эрсдэлрүү хөтлөх аюултай бөгөөд энэ бүхний эцсийн үр дүн нь уй гашуу, хагацал харуусал л байх болно. Таны гарагсан нэг зөв алхам олон арван хүнийг халуун дулаан гэр бүл, хайртай хүмүүстэйгээ байх боломжыг олгоно. Хариуцлагатай байж бусдад үлгэрлэж сурцгаая. /УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД/

Pin It on Pinterest

Share This