Дүрэм журам жолоочийн үүрэг
3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна:
а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй);
б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ;
в/ жолоочийн даатгалын баталгаа; г/ холбогдох хууль, эрх зүйн актад заасан ачааны болон бусад баримт бичиг;
3.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна жолооч нь дараахь бичиг баримттай байна:
а/ замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ;
б/ Монгол Улсын хилээр тухайн тээврийн хэрэгслийг түр хугацаагаар нэвтрүүлсэн тухай гаалийн байгууллагын тэмдэглэгээ бүхий баримт;
в/ Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримт бичиг. Тайлбар: Тээврийн хэрэгслийн ялгах тэмдэг нь бүртгэлийн дугаарын тэмдэг дотор байж болно.
3.3. Зохицуулагч, цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа, автотээврийн болон байгаль орчны хяналтын улсын байцаагч энэ дүрмийн 8.16-д заасны дагуу зогсох дохио өгвөл жолооч тээврийн хэрэгслээ зогсоож, энэ дүрмийн 3.1, 3.2-т заасан бичиг баримт болон шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл, тээж яваа ачаа, бусад зүйлийг зохих журмын дагуу шалгуулна.
3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ:
а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;
г/ хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
д/ зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх;
е/ зам тээврийн осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай саатаж зогссон (зайлшгүй зогсолт хийсэн) жолоочийн дохиогоор зогсож, бололцоотой тусламж үзүүлэх;
ж/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах;
з/ зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих; тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө;
3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно
д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглах;
е/ зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохиог сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, хэт чанга хөгжим дуугаргах;
ж/ цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарах, тэдний хооронд байр эзлэх;
з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах
Жолооч танд хэрэг болох утасны дугааруудын мэдээлэл хүргэж байна.
- Зам тээврийн ослын үед цагдаад дуудлага өгөх утас – 102
- Зам тээврийн ослын үед хоёр жолооч буруу зөвөө мэдэж байгаа тохиолдолд “Албан журмын даатгагчдын холбоо”-ны нэгдсэн дуудлага, мэдээлэл хүлээж авах шуурха утас – 1800-1177 (тус холбооны бусад утас- 70101177, 70121177, 70000040, 70001277)
- Ачигч автомашинтай холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах “Ачигчийн холбоо”-ны утас – 75551000, 1800-1200
- Бусдын автомашин, граж, зогсоол хааж байрлуулсан автомашины эзэмшигчтэй холбогдох “Автотээврийн үндэсний төв”-ийн утас – 1900-1234
- Бэлэн бус торгуулийн төлөлттэй холбоотой асуудлаар “Тээврийн цагдаагийн алба”-наас лавлагаа, мэдээлэл авах утас – 70191319
- Жолоочийн зөрчлийн оноо, эрхийн үнэмлэх, эрх сэргээхтэй холбоотой лавлагаа мэдээлэл өгөх ЦЕГ-ын “Бүртгэл, хяналтын төв”-ийн утас – 70191515, тусгай лавлах утас – 1900-1109
- Авто замын эвдрэл, гудамжны гэрэлтүүлэг асахгүй болсон, борооны ус зайлуулах шүүрт худаг /траншей/-ийн таг байхгүй болсон, замын тэмдэг хугарсан, үзэгдэх байдал нь муудсан, хальтиргаа гулгаа үүссэн зэрэг асуудлаар гомдол, мэдээлэл өгөх “Хотын шуурхай дуудлага, мэдээлэл хүлэээн авах төв”-ийн утас – 11310005, 75771005
- Уулзвар, замуудын гэрлэн дохионы зохицуулалт, гэмтэл, замын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой асуудлаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн утас – 93020124
- БГД дэх Замын цагдаагийн хэлтсийн жижүүрийн утас – 93021310
- БЗД дэх Замын цагдаагийн хэлтсийн жижүүрийн утас – 93021110
- СХД дэх Замын цагдаагийн хэлтсийн жижүүрийн утас – 93021510
- СБД дэх Замын цагдаагийн хэлтсийн жижүүрийн утас – 93021410
- ХУД дэх Замын цагдаагийн хэлтсийн жижүүрийн утас – 93021210
- ЧД дэх Замын цагдаагийн хэлтсийн жижүүрийн утас – 93021610
- Тээврийн цагдаагийн алба, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт хүлээн авах утас – 93020111, 93021124